Мэдээ уншиж байна...

Админ 2023/12/26 (0) (48)

Шинэ жилийн худалдааг 12 байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

Өмнөх шуурхайгаар дүүргийн удирдлагуудыг өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлуудаа эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн. Энэ хүрээнд шинэ жилийн худалдааг 12 байршилд, мөсөн гулгуурын талбайг есөн байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийхээс эхнээсээ ашиглалтад ороод буй. Сүхбаатарын талбай болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт 97 хувьтай байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 онд 34 удаа болж, нийт 512 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0