Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэд, Тояма дах өргөмжит консул К.Фүжишигэтэй холбогдон нөхцөл байдлыг тодруулж ажиллав. Одоогийн байдлаар иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байна.
Энэхүү газар хөдлөлт нь “Япон тэнгис” талын бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж байгаа бөгөөд газар хөдлөлтийн цаашдын өрнөл, механизм, нөхцөл байдлын өөрчлөлтийг сайтар ажиглах шаардлагатай юм. Энэ нь “Номхон далай” талд буюу Токио, Осака хотыг хамарч ойрын ирээдүйд үүсэх болзошгүй байгаа “Нанкай трап”, “Токио” гэсэн газар хөдлөлт ойрхон ирээд байгааг бидэнд сануулж байна. Цаашид иргэд газар хөдлөлт, цунамигийн талаар мэдлэгээ дээшлүүлж, бүс нутаг тус бүрээр гамшгийн үеэр бие биетэйгээ болон монголчуудын групп, Элчин сайдын яамтай холбоо барих механизмаа сайжруулах шаардлагатай байна. Гамшгийн талаарх мэдээлэлийг ЭСЯ-нд доорх мэйл хаягаар ирүүлэхийг хүсье.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.