Мэдээ уншиж байна...

Админ 2024/05/30 (0) (12)

Ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. 

Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0