Мэдээ уншиж байна...

Админ 2024/08/20 (0) (44)

Барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэг хүрээлэн рүү шланкаар шахан зөрчил гаргалаа

"Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан.

Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэг хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас урд шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0