Мэдээ уншиж байна...

Админ 2024/08/27 (0) (11)

Мах, сүүний чиглэлийн үхрийн гол тэжээл нь эрдэнэшиш

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамны мэргэжилтнүүдийн хамт Төв аймгийн Сүмбэр суманд 80 га талбайд эрдэнэшиш тарьсан хөдөө аж ахуй судлаач, доктрант З.Чулуунцэцэгийн тариалангийн талбайтай танилцав.

Эрдэнэшиш нь 66 хувийн цардуул, эслэг, уураг агуулдаг ургамал учраас мах, сүүний чиглэлийн үхэрт маш сайн тэжээл болдог гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан.

З.Чулуунцэцэгийн хувьд өөрийн төрж өссөн Сүмбэр сумандаа эрдэнэшиш тариалж малын тэжээлийн зориулалттай дарш бэлтгэн зах зээлд нийлүүлж байна.

Эрдэнэшишийн даршаа Сүү ХХК-д нийлүүлж, мөн амтат чипс, дарс эсгэж байгаа талаар танилцуулав.

Эрдэнэшишийн даршны борлуулалтын үнэ бусад тэжээлээс нэг дахин бага, ашиг шимийн хувьд гурав дахин их байгааг судлаачид онцолж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0