Сэтгэгдэл 0
Зам, тээврийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох төсөл” хэрэгжиж эхэллээ.
Төслийн зорилго нь "К-Смарт" авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн,тогтолцоог бий болгож, авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад чиглэгдэх юм.
Төслийг 2024-2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн (KICT), Монгол Улсаас хүлээн авагч байгууллагаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хамтран хэрэгжүүлнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
![](https://scontent.fuln6-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/457739666_861062436120705_8670047248770951154_n.jpg?stp=cp6_dst-jpg&_nc_cat=110&ccb=1-7&_nc_sid=833d8c&_nc_ohc=yGE5x2rtnYMQ7kNvgEOkCyT&_nc_ht=scontent.fuln6-2.fna&_nc_gid=AwSKny6TQl0A-ltzuoOhs5O&oh=00_AYBPxfoq7SvjiLcyNA8abjO769cK0aZChB4y3slPU8vmiQ&oe=66DD98A3)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.