Сэтгэгдэл 0
“Монгол Улсын автотээврийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжийг сайжруулах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Автотээврийн үндэсний төв (ТӨҮГ), БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газар (KoRoad)-тай замын хөдлөгөөний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, соёрхон баталгаажууллаа.
Сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүх төрөл дээр өсөн нэмэгдэж байгаа боловч анхаарвал зохих сөрөг үр дагаврууд ихээр гарч байгаа юм.
Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд гарч буй Зам, тээврийн ослын үр дагавар юм. Улсын хэмжээнд жил бүр ЗТО-ын шинжтэй 29 мянган дуудлага бүртгэгдэж ослын улмаас 3000 орчим хүн ямар нэгэн байдлаар гэмтэж, 600 хүн амь насаа алдаж байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулах, мэргэшсэн жолоочын шалгалт, менежментийн тогтолцоог хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын боловсрол олгох, мэргэжилтэн бэлтгэх, олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зэрэг олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх замаар Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.