Мэдээ уншиж байна...

Админ 2024/09/09 (0) (58)

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинээр барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт ажиллалаа.

“Мангасын ам” гэх энэ газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ. Иймээс иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шинээр авто болон явган хүний замыг барихаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх замуудыг барих газрыг чөлөөлөлтийг эхлүүлж, холбогдох бхйгууллагаас холбоос замын зураг төслийг хийнэ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

  • Дээрх байршилд явган хүний болон авто зам хийх төлөвлөгөөг төсвийн тодотгол тусгах,
  • Тохижилтод анхаарал хандуулж “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудтай зөвшилцөж, зарим хашааг буулгах ажлыг яаралтай гүйцэтгэх,
  • Явган болон авто зам засварын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зураг, төсвийн талаарх танилцуулгыг ирэх даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу дээрх иргэдийг архины сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0