Сэтгэгдэл 0
Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 4 байршилд авто замыг хааж, шинэчилнэ. Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл, Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл, Зурагтын эцсээс ЧД-ийн 7 дугаар хороо хүртэл, "Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замуудыг тус тус шинэчилнэ.
Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.