Монгол Улсын Засгийн газар болон Бельгийн Засгийн газрын хамтарсан төслөөр мэс заслын тасаг нь давсагны дурангийн мэс заслын багажтай болсноор 2019 оны тавдугаар сард ММЗ-ын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, УНТЭ-ийн урологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч АУ-ны доктор, дэд профессор Д.Баян-Өндөр эмчтэй хамтран түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 10 хүнд хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр, хүндрэлгүй эдгэрч гарсан.
Энэ удаад 2020.01.04-09-ний өдрүүдэд түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 16 мэс заслыг хийгээд байна. Мөн ажиллах хугацаандаа эмч нарт “Түрүү булчирхайн өвчний эрт үеийн оношлогоо эмчилгээ”, “Бөөрний сүрьеэ” сэдвээр лекц уншсан байна.
Цаашид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Ховд БОЭТ-тай хамтран энэхүү үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд үйлчлүүлэгчдийн Улаанбаатар хот руу явах чирэгдэл буурч, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд чадавхижсанаас тусламж үйлчилгээний чанар сайжрах, хагалгааны нэр төрөл нэмэгдэх юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.