Мэдээ уншиж байна...

Админ 2024/09/27 (0) (21)

Сэлбэ дэд төвийн барилга угсралтын тендерийн үнэлгээний хороо хуралдлаа

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна.

Төслийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын хоёр багц ажилд нийт дөрвөн компани тендерийн материалаа ирүүлж, тендерийг есдүгээр сарын 24-нд нээсэн. Эхний багцын тендерт “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн”, “Бодьпропертийз” компани материал ирүүлсэн. Харин хоёр дахь багцад “Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа” болон “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани” материал өгсөн.

Тэгвэл энэхүү олон улсын нээлттэй тендерийн гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан өнөөдөр боллоо.

Сэлбэ дэд төв Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нийт дөрвөн хорооны газар нутгийг хамаарах бөгөөд төсөл 2028 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөсөн.

Үр дүнд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь хэрэгцээг бүрэн хангасан 12 мянган айлын орон сууц бүхий хотхон хороолол баригдахаас эхний ээлжийн буюу энэхүү 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга барих юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0