УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 202 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зарчимын зөрүүтэй хоёр саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүний хувиар гаргасныг санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар тогтов.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.