Мэдээ уншиж байна...

Админ 2024/09/27 (0) (92)

Монголын боксчид эх орондоо болсон Дэлхийн цомд тэргүүллээ

Монгол Улсад сонирхогчдын боксын “Улаанбаатар-2024” Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-нд болов.
 
“UG Arena” ордонд болсон тус тэмцээнд 12 орны нийт 170 ширэн бээлийтэн өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг (4 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль) тэргүүлж, Япон (4 алт, 1 мөнгөн медаль), БНХАУ (2 алт, 3 мөнгөн медаль)-ын баг удаалав. Дэлхийн цомын тэмцээн Ази тивд анх удаа болсон нь онцгой содон үйл явдал юм.
 
Монголын шилдэг ширэн бээлийтнүүдээс ДАШТ-ийн мөнгөн медальт Л.Алтанцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч О.Есүгэн нар өрсөлдсөн юм.
 
Энэ тэмцээнийг залгуулаад АНУ-д аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-нд болох залуучуудын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0