НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барих бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Энэ талаар "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.
Тэрбээр “Яармагийн шинэ зам нь Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдоно. Одоогоор ажлын зураг төслийг боловсруулж байна. Зургийн ажил энэ ондоо багтаж дуусаад, 2025 онд авто замын ажлыг эхлүүлж, 2026 онд барьж дуусахаар төлөвлөсөн. Шинэ авто зам иргэдэд тав тухтай, аюулгүй байхаас гадна хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй. Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, Яармаг орчмын замын хэт ачааллыг бууруулахад өндөр үр дүнтэй авто зам болно” гэдгийг онцолж хэлсэн юм.
“Яармагийн шинэ зам”-ын онцлог нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц гудамж, замын жишиг байдлаар баригдана. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.