Мэдээ уншиж байна...

Админ 2024/11/06 (0) (10)

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина

Швейцарь улс төмөр замд зөөврийн нарны зай хураагуур суурилуулах шинэлэг санаачилгыг дэвшүүлж, цэвэр эрчим хүчний салбарт ахиц дэвшил гаргаж байна.

Тодорхой хэлбэл, "Sun-Ways" компани Швейцарийн холбооны технологийн хүрээлэн болох EPFL-тэй хамтран бүтээсэн энэхүү шинэлэг системийг 2025 оноос эхлэн Нейшател дахь зам дээр турших юм.

Дээрх төсөл нь одоо байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглах замаар нарны эрчим хүч үйлдвэрлэхэд хувьсгал хийх боломжтой.

Ингэхдээ нэмэлт газар шаардахгүйгээр өргөтгөх боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0