Мэдээ уншиж байна...

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгажээ.


Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тодруулбал, нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг 30 хоног болгох талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд нар, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан санал хэлсэн юм. 




Гишүүдийн гаргасан саналаар Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар тогтлоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгахаар тогтсон юм. Ийнхүү “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 13 нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0