Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дугаар тушаалын дагуу "Мяралзаа" ХХК-ийн Ү:30 Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын дагуу "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ Х:9 Био комбинат- Яармагийн 3-р буудал чиглэлийг зогсоож, Х:7 Туул тосгон- Биокомбинат-Яармагийн 3-р буудал чиглэлийг Х:7 Туул тосгон- Биокомбинат-Хангарди цогцолбор болгон замналыг нэгтгэн өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.
Х:7 Туул тосгон-Биокомбинат-Хангарди цогцолбор чиглэлд нийт найман автобус иргэдэд үйлчлэхээр болж байна.
Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/153 дугаар тушаалын дагуу "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын Д:7 Гачууртын эцэс-Арцатын ам /Дунд оврын/ чиглэлийг зогсоож, уг чиглэлийн замналыг Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс /Дунд оврын/ чиглэлийн маршрут, тээврийн хэрэгсэлтэй нэгтгэн өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.
Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс /Дунд оврын/ чиглэлд нийт хоёр автобус иргэдэд үйлчилж байна.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.