Мэдээ уншиж байна...

Админ 2 цаг 32 минут (0) (0)

Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ

Хятадын эрдэмтэн “Галзуу Ли” болон түүний багийнхан металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулах чадвартай жижиг дрон зохион бүтээжээ.

Нисгэгчгүй онгоцууд нь ердийн цацраг туяанаас 200 сая дахин хүчтэй хэт улаан туяаны лазерыг тусгаж, металл зүсэх чадвартай.

Энэхүү систем нь дэмжигч төхөөрөмжөөр дрон руу лазер тусгаж, хүчийг нь 30 кВт-аас дээш хэмжээнд хүргэнэ.

Ирээдүйд олон дрон зорилтот газруудыг илрүүлэхийн тулд тус системийг ашиглаж, лазерын тусламж авах хүсэлтийг гаргаж, хүчээ нэмэгдүүлэх боломжтой.

Уг систем нь дурантай төстэй хоёр хоолой ашиглаж, нэг нь лазерыг хүлээн авах, нөгөө нь зорилтот газарт чиглүүлэх зориулалттай гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0