Мэдээ уншиж байна...

Админ 6 цаг 35 минут (0) (1)

Өдөр бүр хичээе

Зам тээврийн осолд хохирсон иргэдийг дурсах дэлхийн өдрийг “Өдөр бүр хичээе” уриалга дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.

Жилд дунджаар 25-30 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, өдөрт дунджаар 300 гаруй зам тээврийн осол гарч байна.

Дээрх өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршино.

Манай улсын хувьд энэ өдрийг жил бүр “Хичээх өдөр” уриалгатайгаар зам тээврийн ослын хор уршгийг иргэд, жолооч нарт таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулдаг.

Иймд иргэд, жолооч та бүхнийг энэ өдөр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0