Мэдээ уншиж байна...

Админ 5 цаг 20 минут (0) (17)

Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2025 онд хоёр онцлох төслийг эхлүүлээд буй.

2025 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ХУД-ийн IV хороонд ажиллалаа. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “26 километр гаруй урттай нэгдүгээр тойрог зам Наадамчдын замаас урагшаа нисэхийн хурдны замтай холбогдох бол хойшоо “Өнөр” хороолол, Баянхошуу, Сэлбэ, Дарь эх дэд төвүүдтэй холбогдож, цаашлаад Чулуун овооны тойргоос Туулын хурдны замтай нийлэх тойрог зам юм. 

Эхний ээлжид тус тойрог замын эхлэл болох Наадамчдын зам дээгүүр баригдах 6 эгнээ, 4 талдаа эргэлттэй гүүрийн тендерийг ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр зарлана. 

Мөн зургаадугаар сард тус гүүрнээс үргэлжлэх 26 километр тойрог замын тендерийг зарлахаар ТЭЗҮ-ийг боловсруулаж байна. Туулын хурдны замын хувьд бид одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ны өдөр олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөөд байна” гэв.

Мөн Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг мөн дөрөвдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0