Мэдээ уншиж байна...

Админ 2025/02/24 (0) (1)

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2025 оны хоёрдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар 3 хэмийн дулаанаас 2 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.


2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд Монгол-Алтайн уулсаар, 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0