Мэдээ уншиж байна...

Админ 2025/02/24 (0) (10)

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө 22-32 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай. 

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0