Мэдээ уншиж байна...

Админ 2025/03/07 (0) (28)

ЦЕГ: Охидууд бүлэглэн нэгнээ зодсон хэргийг шалгаж байна

Энэ сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд өсвөр насны охидууд нэгнээ дээрэлхэж, зодсон талаар нэгэн иргэн мэдээлсэн.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх талаар тодруулахад, "Тус хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Өмнө нь гаргасан гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээж, шалгаж бана" гэлээ.

Мөн цахим орчинд энэ талаар нийтэлсэн иргэн өсвөр насны охидууд нийлж зодож, удаа дараа дарамталж, айлган сүрдүүлж, цахимаар мөн давхар сүрдүүлж байгаа талаар мэдээлж, цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлага тооцохыг хүссэнээ илэрхийлээд байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0