Мэдээ уншиж байна...

Админ 2025/03/10 (0) (34)

Гуравдугаар сарын 10-ны Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагджээ

ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 10-ны өдөр ажил хаялт зарласан бөгөөд Франкфурт нисэх буудал ажил хаялтын улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болсныг мэдээллээ.

Энэ өдөр тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150.000 зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөгдсөн ч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан Фрапорт компанийн зүгээс харилцагч үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг нисэх буудал руу ирүүлэлгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулж байгаа юм.

Тиймээс Гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК-ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдлаа гэж мэдээллээ. Тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандахыг МИАТ ТӨХК-аас зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0