Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Европын Холбооны “Монголын гадаад худалдааг дэмжих төсөл”-тэй хамтран 2025 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.
“Монголын цахим худалдааны долоо хоног”-ын хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон үндэсний экспертүүд Монгол Улсын цахим худалдааны орчинг сайжруулах, хил дамнасан худалдаанд блокчэйн ашиглах, бусад улс орны цахим худалдаатай холбоотой практик зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж, холбогдох сургалтуудыг зохион байгуулах юм.
Тус арга хэмжээнд Монголын гадаад худалдаанд оролцогч төр болон төрийн бус байгууллагууд, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл оролцож байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.