Мэдээ уншиж байна...

Админ 5 цаг 28 минут (0) (1)

IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газарт өргөн барина

Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улс IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна.

Энэ хүрээнд УИХ-аас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, салбарын бодлого, шийдвэрийг боловсруулах зорилго бүхий Үндэсний зөвлөл байгуулсан.

Тус зөвлөл дараах гол баримт бичгүүдийг боловсруулаад байна. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний стратеги, виртуал бүсийн үйл ажиллагааны журам, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг боловсруулжээ. 

Стратеги төлөвлөгөөг Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар дэмжиж, дөрөвдүгээр сарын 7-ны өдөр баталсан бол виртуал бүсийн үйл ажиллагааны журам, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг эцэслэж, Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна.

Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа бол дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, нарийн бичгийн даргаар Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал О.Золзаяа нар ажиллаж байгаа юм.

Түүнчлэн хувийн хэвшлийн болон их, дээд сургуулиудын төлөөлөл Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй.

Энэхүү бодлого, дэмжлэг нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг тэлж, инновац, өндөр технологийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж оролцогчид үзэж байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0