Мэдээ уншиж байна...

Админ 2025/04/15 (0) (5)

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин тэргүүтэй агаарын чанарын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тэрбээр "Нэн тэргүүнд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд эхний ээлжид айл өрхүүдийн гэр, байшинг дулаална. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна" гэдгийг онцолж байв.

Харин Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжлав.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0