Мэдээ уншиж байна...

Админ 2 цаг 17 минут (0) (2)

Х.Нямбаатар: СХД-ийн 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газар чөлөөлж, авто зогсоол барина

Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудлууд болон газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус дүүрэгт ажиллалаа.

Тус дүүргийн 8 дугаар хороо, 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газрыг чөлөөлж, авто зогсоол барихаар шийдвэрлэлээ.

СХД-ийн 67 дугаар сургууль нь 1460 хүүхдийн суудалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2800 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг. Ирэх жилээс гурван ээлж рүү шилжих магадлалтай. Сургуулийн орчимд шинэ зам барьсантай холбоотойгоор автомашины хөдөлгөөн нэмэгдсэн. Ингэснээр хичээлийн үеэр ачаалал үүсэж, хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл ихсэж байгааг сургуулийн захирал хэлж байв. Тиймээс дүүрэгтээ хандаж, лед гэрлэн гарцын асуудлыг шийдвэрлэжээ. Харин одоо автомашины зогсоол нэн шаардлагатай байгааг хотын даргад уламжлав.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Уг асуудлаар СХД-ийн Засаг дарга Ц.Баттөрөөс албан бичиг ирсэн. 67 дугаар сургуулийн зүүн талд ашиглалтаас гарсан халаалтын зуухны 1.5 га талбай байдаг. Тус халаалтын зуухыг нурааж, сурагчдын эцэг эхэд зориулсан сургуулийн зогсоол барихаар шийдвэрлэсэн. Энэ зундаа багтааж авто зогсоол барина” гэлээ. Мөн хотын дарга Х.Нямбаатар тус сургууль орчмын авто зам нь Баянхошууны ачаалал ихтэй хэсэгт тооцогддог учраас хүүхдийн аюулгүй байдлыг шийдэж, явган хүний зам, гарц зэргийг нэмэгдүүлэхийг СХД-ийн Засаг дарга Ц.Баттөрд үүрэг болгов. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0