Мэдээ уншиж байна...

Админ 4 цаг 59 минут (0) (2)

Баянзүрх, Хан-Уул дүүрэгт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо хамгийн их байна

Энэ оны нэн дүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ. 

Тодруулбал,

  • Баянзүрх дүүрэгт 41,
  •  Хан-Уул дүүрэгт 39,
  •  Баянгол дүүрэгт 32, 
  • Сүхбаатар дүүрэгт 20,
  •  Чингэлтэй дүүрэгт 18,
  •  Сонгинохайрхан дүүрэгт 14 хүүхэд осолд өртжээ.

Дээрх 164 хүүхдийн 131 нь явганаар, 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 1 нь чаргаар гулгаж байхдаа, 15 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0