УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүнийг яллагдагчаар тооцох эсэхийг НПГ-ын хяналтын прокурор шийдэх юм.
Түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа билээ.
Уг хэрэгт Ц.Уртнасангаас гадна НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэгийг мөн холбогдуулан шалгаад буй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.