Сэтгэгдэл 0
Засгийн газрын өнөөдрийн энэ сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улсад хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.
Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос өнгөрсөн сарын 24-нд гаргасан сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийн хэрэгжих хугацааг ирэх сарын 30 хүртэл байхаар сунгаж байгаа аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.