Сэтгэгдэл 0
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа нар ажиллаж байгаа аж.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцыг мэдээллэх, мөн холбогдох судалгааны явцтай холбоотойгоор ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгах шаардлагын танилцуулах үүднээс өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийж буйгаа Л.Соронзонболд гишүүн хэллээ. Улсын Их Хурал сүүлийн 10 жилийн хугацаанд зээлийн хүү бууруулах стратегийг гурван удаа баталсан байна. Энэ оны 4 дүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг таван удаа хуралдаж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох талаар гаргасан судлаач, мэргэжилтнүүдийн саналыг хэлэлцсэн байна. эх эд нарыг зэрэг ийм ажлуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд бодлогыг оновчтой тодорхойлсон хэдий ч хэрэгжилт хангалтгүй, үүнд гадаад, дотоод нөхцөл тэргүүтэй олон хүчин зүйлс нөлөөлсөн болохыг хэлэлцсэн байна. Иймд зээлийн хүүг бууруулахтай холбоотой эрх зүйн орчны өөрчлөлт нэн чухал гэж ажлын хэсэг дүгнэсэн гэлээ.
Ажлын хэсгээс зээлийн хүүгийн зардлын бүтцийн судалгааг хийсэн байна. Эх үүсвэрийн зардал 60 хувийг эзэлдэг бол эрсдэлийн зардал нь 13 орчим хувийг, үйл ажиллагааны зардал 14 хувийг, ашгийн марж нь 5 хувийг, зохицуулалттай холбоотой зардал 8 хувийг эзэлдэг байна. Эрх зүйн орчныг шинэчлээд, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж чадвал, мөн гадаад, дотоод орчны огцом өөрчлөлт байхгүй нөхцөлд дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах боломжтой гэж тооцсон гэлээ. Иймд ажлын хэсгийн үйл ажиллагааг ирэх намрын чуулган хүртэл сунгах шаардлагатай байгаа талаар Л.Соронзонболд гишүүн танилцуулсан.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Мандхай асуулт асууж, Л.Соронзонболд гишүүнээс хариулт авав. Хэрэглээний зээлийн хязгаарыг тогтоодог жишиг байдаг бол аль ч нөхцөлд арилжааны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байдаг. Үүн дээр ажлын хэсэг ямар дүгнэлт хийсэн талаар тодруулахад арилжааны зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хэт өндөр байгаа асуудлыг анхаарч, үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах боломжуудыг нээх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн тоног төхөөрөмж, борлуулалттай холбоотой гэрээгээ барьцаалах, борлуулалтын түүхэн дээрээ үндэслээд зээл авах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ утгаараа Зээлийн мэдээллийн сангийн бүтцийг өргөжүүлж, төрийн байгууллагууд болон хувийн компаниуд хоорондын борлуулалт, худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг оруулж, тухайн одоо зээлдэгчийн мэдээллийг баяжуулснаараа зээлдэгч барьцаа хөрөнгийн болзол хангахгүй ч зохих дүнгээр зээл авах боломжтой байх нь хүртээмж нэмэгдүүлнэ гэдэг байр суурийг Л.Соронзонболд гишүүн хэлж байв. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсгээс багц хуулийн төслүүдийг боловсруулан, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. Байгууллага богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээгээ хангах зорилгоор авлагаа гуравдагч этгээдэд худалдах, уг этгээд нь авлагыг цуглуулж, үүсэх эрсдэлийг бүрэн хариуцах санхүүгийн үйлчилгээний хэлбэр буюу факторингийн гэрээг “амилуулах” нь арилжааны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэг шийдэл гэдэг саналыг П.Сайнзориг гишүүн хэлсэн. Зээлийн хүүг бууруулахад нөлөөлөх олон хүчин зүйлсийн нэг нь макро эдийн засгийн нөхцөл гэдгийг М.Мандхай гишүүн онцлоод инфляц өндөр, валютын ханш тогтворгүй, төсвийн өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх дээр бодит хариулт хүслээ. Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохируулан Төв банк бодлогын хүүгээ өсгөн, үүний зэрэгцээ гадаад орчин, цаг үеийн нөхцөл байдлаас үүдсэн нөлөөллийн үр дүнд гэдгийг Л.Соронзонболд гишүүн тэмдэглээд “Бид эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой. Монгол Улсын макро эдийн засгийн бодлого уул уурхайгаас бусад салбарын хөгжлийг дэмжих, экспортыг төрөлжүүлэх дээр төвлөрөх, Эдийн засаг, хөгжлийн яам анхаарч ажиллах ёстой. Макро орчны ийм нөхцөлөөс болоод бодлогын хүүг бол бууруулах боломж гараагүй, өнөөдрийн нөхцөлд ч шууд бууруулах боломж бага байна” гэв.

Хэрэглээний зээлийн чанар арилжааны зээлээсээ найдвартай гэж үзэж байгаа учраас арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллагууд хэрэглээний зээл олгох сонирхол өндөр байгааг Л.Соронзонболд гишүүн танилцуулав. Үүнээс улбаалан арилжааны зээлийн хүртээмж, эх үүсвэр багасаж улмаар зээлийн хүү нь өндөр болох зэрэг нөлөө үзүүлж байгаа гэдэг тооцооллыг танилцуулсан. Хэрэглээний зээлийн тэлэлт нь олон эрсдэл дагуулах магадлалтай учраас Зээлийн мэдээллийн санг сайжруулах, шуурхай нэгтгэдэг байх гэх зэрэг ажлыг хийх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг дүгнэсэн болохоо хэллээ. Харилцах хугацаагүй хадгаламж дээр хүү тооцдогийг зогсоосноор зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах боломж бий гэдэг тооцооллыг мөн гишүүдийн асуултад хариулахдаа хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж дууслаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.