Мэдээ уншиж байна...

Админ 4 цаг 23 минут (0) (23)

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны долоодугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын санал дэмжигдсэн хэмээн УИХ-ын гишүүн Э.Одбаяр танилцуулав.

Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0