Сэтгэгдэл 0
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, Үндэсний их баяр наадам, аймаг, орон нутгийн наадам болж буйтай холбогдуулан Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“Бүх хороо, сумдад ажиллаж буй нийгмийн 833 ажилтнуудаар дамжуулан чиглэл өгсөн, тэд улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэлийн хурлын үеэр ярилаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.