Сэтгэгдэл 0
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нар бүлэглэн 25 настай залуугийн биед халджээ. Хохирогчийн хувьд дээрх гурван этгээдийг огт таньдаггүй байсан бөгөөд хохирогчийн нэг нүд нь харахгүй, нүүр болон хамар цөмрөлттэй, нүүрний ясны олон нийлмэл хугаралтай байдалтай байна.
Тодруулбал, хохирогч болох 25 настай залууг “Cante”, “Zu” гэх шөнийн клубийн гадна утсаар ярьж байхад нь тэд шууд мөргөж унагаагаад, дэвсэж эхэлсэн байна. Хохирогчийн биед гурван хүн халдсан бөгөөд хохирогчийн ар гэрийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т болон мөн нэг төрийн албан тушаалтны хүү байсан гэх. Гурав дахь этгээдийг олж тогтоохоор цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Хохирогчийн хувьд дээрх гурван этгээдийг огт таньдаггүй байсан аж. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд байгаа буюу нэг нүд нь харахгүй, нүүр болон хамар цөмрөлттэй, нүүрний ясны олон нийлмэл хугаралтай хэмээн урьдчилсан байдлаар оношлогджээ. Хохирогчийн ар гэрийн зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа бөгөөд тус хэргийг СБД-ийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.