Мэдээ уншиж байна...

Админ 5 цаг 22 минут (0) (30)

Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.

Төслийн эхний үе шат гурван цэгт буюу Арвайхээр, Мандалговь, Чойрт нэгэн зэрэг 2024 онд эхэлж, одоогийн байдлаар 23.8 км зам тавиад байна.

Энэ чиглэлд нийтдээ 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Төслийн эхний үе шат Арвайхээрт 90 хувийн гүйцэтгэлтэй, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Орон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалтад тооцогдож байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай.

Уг хэвтээ тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор баруун аймгуудын иргэд ачаа бараа татахын тулд Замын Үүд рүү зорчихдоо Улаанбаатар хотоор дайрах шаардлагагүй болно. Дунджаар 200 орчим км дөт замаар ачаа бараа татсанаар тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0