Мэдээ уншиж байна...

Админ 8 цаг 53 минут (0) (10)

Япон улсын цэргийн алба хаагчид малчны хотонд зочлов

Монгол Улс, Япон Улсын хамтарсан “Зам-2025” сургалтад оролцож буй Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний сургалтын бүлгийн бүрэлдэхүүн 08 дугаар сарын 31-ний өдөр Тэрэлжийн 6 дугаар хорооны малчин Лүмбэнгийн Баянжаргалынд зочилж, Монгол ёс заншил, өв уламжлал, малчин айлын амьдрал ахуйтай танилцаж, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхов.

Хүрэлцэн ирсэн зочдоо гэрийн эзэгтэй цагаан идээ, ундаагаар дайлж Монгол түмний найрсаг зан чанарыг харуулан хүндэтгэж, тэдэнд мал маллах арга ухаан, цагаан идээг хэрхэн боловсруулдаг, түүнийг хэрэглэхийн ач холбогдлын талаар тайлбарлан танилцууллаа.

Япон Улсын цэргийн алба хаагчдад Монгол орны уудам газар нутаг, амгалан тайван малчны амьдрал ихэд таалагджээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0