Мэдээ уншиж байна...

Админ 4 цаг 30 минут (0) (7)

ABU-гийн 62 дахь Ерөнхий Ассамблей Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гийн 62 дахь Ерөнхий Ассамблей ба холбогдох уулзалтууд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагийн Ассамблейн гол сэдэв нь “Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг” бөгөөд оролцогчид соёлын өвийг хадгалах, архивжуулах, контентын чанарыг сайжруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгмийн хариуцлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Арга хэмжээний хүрээнд мэргэжлийн хэлэлцүүлгүүд, холбооны гишүүн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтууд болох бөгөөд Монголын уламжлал, нүүдлийн соёлын онцлогийг олон улсын оролцогчдод таниулах арга хэмжээнүүд ч багтжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Азийн Нэвтрүүлгийн Холбооны abu.org.my болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн (MNB) олон нийтэд зориулсан тусгай вэбсайт болох abu-ga2025.com-ээс авах боломжтой юм.

Энэхүү олон улсын уулзалт нь мэдээллийн салбарынхны хувьд шинэ сорилт, боломж хэлэлцэх томоохон индэр болохын зэрэгцээ Монголын соёл, үнэт өвийг дэлхийд сурталчлах чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0