Сэтгэгдэл 0
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн “Морогийн ар'' гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.09.22/ 15:00 цагт бүрэн унтраалаа.
Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 73, 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.