2020 оны 3 сарын 10ны өдрийн УОК-аас гарсан шийдвэрийн дагуу Япон улсаас Монгол Улс руу нэн яаралтай буцах шаардлагатай байгаа иргэдэд зориулж чартер нислэг үйлдэхээр болсон. Нэн яаралтай буцах шаардлагатай иргэд нь доорх шаардлагуудын аль нэгэнд хамааралтай байх шаардлагатай. Үүнд:
1. Эмнэлэгийн хяналтанд байгаа иргэд
2. Ахмад настай иргэд
3. Жирэмсэн иргэд
4. Нялх хүүхэдтэй (0-2 нас) иргэд
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Иймд яаралтай Монгол Улс руу зорчих хүсэлтэй байгаа зорчигчид 03-5615-4653 руу 9:30-17:00 цагийн хооронд залгах эсвэл [email protected] хаяг руу хандана уу.
Монгол Улс руу нэн яаралтай зорчих шалтгааныг тодорхой зааж, зохих бичиг баримтыг хавсаргах, билетний баримтыг [email protected] болон факс 03-5615-4665 руу явуулж баталгаажуулна уу.
Эх сурвалж: MIAT Mongolian Airlines Tokyo Branch
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.