Мэдээ уншиж байна...

Админ 2025/10/22 (1) (130)

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахыг үүрэг болгов

АНУ-ын Цагаачлалын алба тус улсын Жоржиа мужид үйл ажиллагаа явуулдаг “Hyundai Motors Group”, “LG Energy Solution” үйлдвэрүүдэд шалгалт хийж, хууль бусаар оршин сууж байсан 300 орчим солонгос иргэнийг баривчилжээ.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Атланта дахь Ерөнхий консулын газарт үүссэн асуудалд анхаарал хандуулж, шуурхай шийдвэрлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллахыг чиглэл болгосон байна.

Хилийн чанад дахь Солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах хороо, БНСУ-аас АНУ-д суугаа ЭСЯ, ЕКГ-уудын оролцсон хамтарсан уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Жу Хён “И Жэ Мён Ерөнхийлөгч АНУ хууль тогтоомжоо хэрэгжүүлэхдээ солонгос иргэдийн эрх ашиг болон тус улсад хөрөнгө оруулсан солонгосын компаниудын эдийн засгийн үйл ажиллагаанд шударга бусаар хандаж болохгүй” гэдгийг цохон тэмдэглэж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахыг онцгойлон үүрэг болгосныг танилцуулав.

Мөн тэрбээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ГХЯ-ны өндөр түвшний албан тушаалтнуудыг АНУ руу яаралтай илгээх, шаардлагатай тохиолдолд өөрөө Вашингтонд биечлэн очиж, АНУ-ын талтай зөвшилцөх зэрэг хувилбарыг хэлэлцэж буйгаа мэдэгдэв.

Баривчилгаанд Жоржиа мужийн Саванна хотод үйл ажиллагаа явуулдаг “Hyundai Motors Group”, “LG Energy Solution” группын хамтарсан аккумуляторын үйлдвэрийг барьж байсан 475 гадаадын иргэн өртсөн байна.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • зочин

    өмнөд азийн олон орнууд камбож, мянмар зэрэг улс хятад, арабын орнуудаар хүний наймааны мафи хүчээ авч олон ази залуусыг өндөр цалинтай ажилд авна гэж аваачаад хүчээр биеийг нь үнэлэх, эрхтнийг нь зарах, онлайнаар романс залилан хийлгэх, банкнуудаас мөнгө зээлүүлж булаах гэх мэт олон төрлийн хэрэг хийдэг нь илэрсэн ч бүгдийг нь барьж чадахгүй байна. яагаад ийм шуугиантай мэдээг мэдээлэхгүй байна? их сэжигтэй сайт

    [ 175.117.106.147 ]
    2025/11/03