Мэдээ уншиж байна...

Админ 2025/12/19 (0) (30)

Арваннэгдүгээр сард 84 өргөдлийг шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард байгууллагад нийт нийт 80 өргөдлийг хүлээн авч, 84 өргөдлийг шийдвэрлэлээ.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 97 хувьтай байгаа бөгөөд хяналтад буюу шийдвэрлэх шатанд 26 өргөдөл байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс 4 гомдол, 1 санал шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэв.

Гадаадын иргэн, харьяатын газарт хувь хүнээр өргөдөл, гомдол гаргах бол:

- [email protected], [email protected]

- 976-7013-3480

албан байгууллагаар өргөдөл, гомдол гаргах тохиолдолд:

- [email protected]

- 976-7013-3458 утсаар холбогдох боломжтой.

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай бол удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгана. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ. 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэх боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0