Мэдээ уншиж байна...

Админ 2026/02/27 (0) (103)

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг 44 ААН-үүдэд хяналт шалгалт явуулжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Ерөө сумын Бугант тосгоны  нутаг дэвсгэрт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг 44 ААН-үүдэд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар   15009 ширхэг палк, 1754 ширхэг гуалин,  320 м3 зах банз хураан авчээ.  

 Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн Тайга загварын хөрөө рам 38,  хүнд даацын ачаа өргөгч Ковш 29,Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл 34,  урал нэг, трактор 26, том  оврын Пуса маркийн тээврийн хэрэгсэл 9, мод ачигч  29 ковшийг битүүмжлэн цагдаагийн байгууллагын  гомдол мэдээлэлд бүртгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0