Мэдээ уншиж байна...

Админ 2026/04/06 (0) (37)

Жуулчны тоо өмнөх оны мөн үеэс өсжээ

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал 2026 оны эхний улиралд тогтвортой нэмэгдэж, салбарын сэргэлт бодит үр дүнгээ харуулж байна.

Аялал жуулчлалын салбарынхны хамтын ажиллагааны үр дүнд жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц өсөж, эхний улиралд нийт 143,431 жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувь буюу 40,580 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Ялангуяа гуравдугаар сард 59,317 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хувь буюу 19,815-аар өссөн түүхэн амжилт болохыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас онцлов.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0