Мэдээ уншиж байна...

Админ 2026/04/07 (0) (32)

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Ёс зүйн дэд хороо

Дэд хороонд 2026 оны 1 дүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх

10.00

“Үндсэн хууль”

2

Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох

13.30

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Эдийн засгийн байнгын хороо

· Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.27-ны өдөр өргөн ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэх

· Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

· Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, Сонсгол даргалагчийг сонгох тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0