Вашингтон хотноо олсон Цагаан ордны сурвалжлагчдын уламжлалт оройн зоогийн арга хэмжээний үеэр зэвсэгтэй этгээд хамгаалалтын шалган нэвтрүүлэх бүсийг зөрчихийг оролдож, буун дуу гарсан талаар албаныхан мэдээллээ.
Уг үйл явдал тус хотын Вашингтон Хилтон зочид буудал орчимд болсон бөгөөд сэжигтэн шалган нэвтрүүлэх цэг рүү ойртон нэвтрэхийг завдсан байна. Энэ үед хамгаалалтын алба шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь саатуулжээ. Албаныхны мэдээлснээр буун дуу гарсан бөгөөд хамгаалалтын албаны нэг ажилтан суманд өртсөн ч хамгаалалтын хантаазны ачаар амь насанд нь аюул учраагүй, биеийн байдал тогтвортой байна.
Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арга хэмжээнд оролцож байсан бөгөөд түүнийг шуурхай нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг бүрэн хангажээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өөрийг нь бай болгосон байж болзошгүй талаар таамаг дэвшүүлсэн байна.
Тэрбээр “тийм байх гэж бодож байна” хэмээн хэлсэн боловч энэ талаар тодорхой нотолгоо байхгүйг онцолсон юм. Мөн уг халдлагыг ганцаар үйлдэл хийсэн этгээдтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс уг хэрэг явдлыг Ирантай холбоотой байж болзошгүй гэх таамгийг няцааж, ямар нэгэн гадаад бодлогын шалтгаантай холбох үндэслэл харагдахгүй байна гэж мэдэгдсэн байна.
Албаныхны мэдээлснээр хэрэг явдлын шалтгаан, бай нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.