Мэдээ уншиж байна...

Админ 1 цаг 9 минут (0) (4)

Аж ахуйн нэгжийн тооллогыг тавдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулна

Үндэсний статистикийн хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгжийн тооллогыг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн тооллогыг аж ахуйн нэгжүүдэд үүсэх ачааллыг бууруулах, мэдээлэл цуглуулалтын үйл явцыг хялбарчлах зорилгоор төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн өгөгдлийг ашиглан зохион байгуулж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд "https://2026.mn" цахим хуудсаар дамжуулан өөрийн мэдээллийг шалган баталгаажуулж, тооллогод хамрагдах боломжийг бүрдүүлсэн.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд https://2026.mn" цахим хуудсаар дамжуулан тооллогод бүрэн хамрагдахыг ХХААХҮЯ-наас уриалж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0