Сэтгэгдэл 0
УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төлөвлөгөөний дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар 523.8 мянган тэтгэвэр авагчид нийт 997.5 тэрбум төгрөгийн тэтгэврийг цаг хугацаанд нь олгожээ.
Нийгмийн даатгалын байгууллага нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрэн төвлөрүүлж, сар бүрийн 1-ний өдөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цэргийн тэтгэвэр зэрэг тэтгэврийн төрлийг цаг хугацаанд нь, бүрэн хэмжээнд олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.



Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.