Мэдээ уншиж байна...

Админ 1 цаг 29 минут (0) (9)

18 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхааруулав

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, 18 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, мөн 18 насанд хүрсэн иргэдийг холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
 
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна.
 
Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 18 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа. 
 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0