Сэтгэгдэл 0
Хилийн боомтуудын 2026 оны зургаадугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. Монгол-Оросын Боршоо, Арцсуурь, Ханх, Цагааннуур, Тэс, Ульхан авто замын боомтууд Монгол Улсын Хүүхдийн баярын өдөр буюу 2026.06.01-ний өдөр болон ОХУ-ын Оросын өдөр буюу 2026.06.12,13-ны өдрүүдэд түр хаах юм байна.
Монгол-Хятадын Булган, Ханги, Хавирга авто замын боомтууд БНХАУ-ын Луут завины баяраар буюу 2026.06.19-ний өдөр түр хаана. Байтаг, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэр автозамын боомтууд Монгол Улсын Хүүхдийн баярын өдөр буюу 2026.06.01-ний өдөр, БНХАУ-ын Луут завины баяраар буюу 2026.06.19-ний өдөр түр хаана.



Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.